WhatsApp
  • +976 9906 0272

+976 9906 0272

Доошоо ..
  • Орох огноо

    02 10-р сар 2023
  • Гарах огноо

    03 10-р сар 2023
  • Том хүн

  • Хүүхэд

DOSTYK HOTEL

ДОСТЫХ ЗОЧИД БУУДАЛ - БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨВД СҮНДЭРЛЭЖ БУЙ MJS TOWER - DOSTYK HOTEL

Баян-Өлгий аймгийн төвд сүндэрлэж буй MJS Tower-ийн 7 давхарт байрладаг Монгол Найман Оргил компани нь анх 2020 оны 2-р сарын 14-нд Dostyk Hotel & Lounge нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Dostyk зочид буудал нь 7 давхарт байрлах ба дээд зэрэглэлийн ерөнхийлөгчийн, люкс, хагас люкс, Стандарт, энгийн гэсэн 18 өрөөтэй. Dostyk Coffee Shop & Lounge нь 50-60 хүний багтаамжтай өндөр зэрэглэлийн ресторантай ба амтлаг, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан тав тухтай орчинд амттай хоолны цэсээр үйлчилж байна. Мөн 60-80 онлайн болон танхимаар хурал, сургалт явуулахад тохиромжтой заалтай. 2-р давхарт худалдаа үйлчилгээ явуулдаг. Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлсээр 2022 оны 12-р сарын 12нд Dostyk ресторан шинэ салбараа нээсэн. Dostyk ресторан нь орчин үеийн интерьер дизайнаар тохижуулагдсанаараа онцгойрч байгаа юм. Тус өндөр зэрэглэлийн ресторан нь 300 хүртэлх зочдыг хүлээн авах хүчин чадал бүхий заалтай ба тусгай 2 VIP өрөөтэй. Турк, Узбек, Казах, Монгол үндэстний олон төрлийн хоол, амтат вино, пиво, коктейлүүдээр таатай орчинд найрсаг харилцаатай үйлчилгээ үзүүлдэг. Орчин үеийн техник технологиор тоноглогдсон 200-300 хүний багтаамжтай хурлын заалтай. Манай хамт олон 40 гаруй ажилчинтай ба үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэх үйлчилгээ, ая тухтай уур амьсгал бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Хамт олон, найз нөхөд, дотны хүмүүс, хамаатан садантайгаа амтат зоог барингаа цагийг сайхан өнгөрүүлэх, цайллага, найр наадам зохион байгуулах, чухал бизнес уулзалтууд товлоход тохиромжтой орон байр сонирхвол бидний үүд хаалга байнга нээлттэй байдгийг сонордуулахад таатай байна. Та бүхэн манайхаар сайхан үйлчлүүлээрэй.

ДОСТЫХ ЗОЧИД БУУДАЛ - БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨВД СҮНДЭРЛЭЖ БУЙ MJS TOWER - DOSTYK HOTEL

Үйлчилгээ

Хурлын Заал

Хурлын Заал 1                                    Хурал Болон Сургалт явуулахад маш ...

Үзэх

Кофе Шоп ба Ресторан

Үзэх